Шууд Chart

БНЭУ-д түүхэнд байгаагүй хүйтэн өвөл тохиож байна

2024-01-05 09:49:01

Энэтхэг улсад ердийн үед өвлийн улирал дулаахан байдаг ч энэ жил умард нутгуудаар хүйтний эрч чангарсан талаар тус улсын цаг уурын байгууллагаас мэдээлж байна. Энэтхэгийн Кашмирт гэхэд агаарын температур цельсийн -5 градус хүрч буурсан нь түүхэнд байгаагүй бага үзүүлэлт юм. Нийслэл Шинэ Дели болон зарим бүс нутгаар шөнөдөө болон үүрээр зузаан манан тогтож хонож байгаа нь мөн л ховор үзэгдэл болж байна. Дахиад хэд хоног үргэлжлэх төлөвтэй байгаа энэ хүйтний үеэр манан будангийн улмаас үзэгдэх орчин хумигдаж, нислэг, галт тэрэгний үйлчилгээ доголдоход хүрч байна гэж мөн холбогдох байгууллагаас нь мэдээлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНЭУ-д түүхэнд байгаагүй хүйтэн өвөл тохиож байна  
Үзсэн: 525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй