
Франц улсад 2024 оны 1-р сарын 1-ээс эхэлж хүнсний хаягдлын тухай шинэ хууль үйлчилж эхэлсэн байна. Францын засгийн газрын Ногоон сангийн дэмжлэгтэй энэ хууль нь орон нутгийн захиргаад оршин суугчдыг хоолны үлдэгдэл, хүнсний ногооны хальс, хугацаа нь дууссан хүнс, цэцэрлэгийн хаягдал зэргийг ангилж хаяхад туслах эрхзүйн зохицуулалтыг бий болгож өгч байгаа юм байна.
Урьд нь жилдээ 5 тонн хүнсний хаягдал гаргадаг аж ахуйн нэгж хүнсний хаягдлаа ангилж хаях үүрэг хүлээдэг байсан бол энэ жилээс эхэлж заавал аж ахуйн нэгж гэхгүй, хувь хүмүүс, албан байгууллагууд ч хүнсний хаягдлаа тусгайлан бэлдсэн хогийн саванд ангилж хаях, эсвэл орон нутгийн органик хаягдлын цэгт тушаах ёстой болж байна. Ингэж ангилах замаар цуглуулсан хүнсний хаягдлыг Франц улсын дахин боловсруулах үйлдвэрүүд био түлш болгон хувиргах, эсвэл бордоо болгох юм байна.
БНФУ хүнсний хаягдлын тухай шинэ хууль хэрэгжүүлж эхлэв | ||
Үзсэн: 888 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.