Шууд Chart

Угаартсан хүнд ус, сүү, бусад шингэн юм ихээр уулгах хэрэгтэй

2024-01-09 16:44:54

Угаарын хийд хөнгөн хордоход чих шуугин, толгой өвдөж, булчин, бие сулран, дотор эвгүй оргиж, биеийн тэнцвэр алдагдан дүйнгэ юм шиг болдог.

Дунд зэргийн хордлоготой үед дээрх шинжүүд гүнзгийрч ухаан санаа алдагдана. Согтуу юм шиг болж, нүүр нь мэнчийн хүрэнтэнэ. Үг яриа ойлгомжгүй болно. Гуйвж дайван тэнцвэр алдагдана.

Хүндээр хордоход булчингууд татаж, ухаан санаа алдагдаж, дороо мэдээгүй бие засна. 2-3 өдрийн дараа уушгины хатгаа зүрхний шигдээсээр хүндрэх явдал илэрдэг.

Авах арга хэмжээ: Хордсон хүнийг цэвэр агаарт гаргана. Хүчилтөрөгч байвал амьсгалуулж, судаснаас цус авна. Амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсвол зохиомол амьсгал ам, хамраар хийж, зүрхэнд шууд бус иллэг, массаж хийнэ. Хордсон хүнд болж өгвөл ус, сүү, бусад шингэн юм ихээр уулгах хэрэгтэй.  

Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар


Угаартсан хүнд ус, сүү, бусад шингэн юм ихээр уулгах хэрэгтэй   
Үзсэн: 2233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-01-11 08:40
Utaa gargaj horduulj baigaa humuusiig hotois garga arga hemjee ab nuurs shahmal tulsh tulsen humuusiig zurchiliin huuliar torgo

Бидэнтэй нэгдээрэй