Шууд Chart

НАСА саран дээр хүн буулгах “Артемис-3” хөтөлбөрөө 2026 он хүртэл хойшлуулав

2024-01-13 12:56:45

АНУ-ын сансар судлалын "НАСА" агентлаг анх саран дээр хүн буулгаснаас хойш хагас зуун жил өнгөрсөн байна.

Сүүлийн жилүүдэд "НАСА" агентлаг саран дээр хөлгийн баг бүрэлдэхүүн буулгах “Артемис” хөтөлбөрийг хөгжүүлж байгаа юм.

Гэвч зарим нэг сорилтуудын улмаас саран дээр хүн буулгах хугацааг 2026 оны есдүгээр сар хүртэл хойшлуулж байгаагаа мэдэгдсэн байна.

Энэ удаагийн "Артемис" хөтөлбөр нь энэ цувралын 3 дахь хөтөлбөр юм. Үүний өмнөх "Артемис-2" хөтөлбөрийн сансрын хөлгөөр дөрвөн сансрын нисэгч аялж, сарыг бүтэн тойроод буцаж ирсэн байдаг.

"Артемис-3" хугацаа хойшилж байгааг сансрын хөлгийн дулаанд тэсвэртэй шил хангалттай сайн болоогүй, сансрын хөлгийн техник хэрэгслүүдийн зай, цахилгааны систем бүрэн хангагдаагүй зэрэг шалтгаанаас үүдэлтэй гэж мэдээлж буй юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НАСА саран дээр хүн буулгах “Артемис-3” хөтөлбөрөө 2026 он хүртэл хойшлуулав  
Үзсэн: 1198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй