Шууд Chart

Улсын Их дэлгүүрт сар шинийн үзэсгэлэн худалдаа нээгдлээ

2024-01-15 18:14:40

Улсын Их дэлгүүрийн долоодугаар давхарт сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаа нээгдлээ. Тус дэлгүүрийн харилцдаг 20 гаран байгууллага, түрээсийн 13 байгууллага тус үзэсгэлэнд оролцож байна.

Нийтдээ гуч гаран байгууллага уг үзэсгэлэнд одоогийн байдлаар оролцож иргэд олон нийтдээ зориулан үзэсгэлэнгээ гаргажээ. Жил жилийн сар шинийн баярт зориулж шинэлэг загварлаг дээл, малгай, бүс, хүүхдийн дээл зэрэг нэр төрлөөрөө хувцас гоёл чимэглэл  дэлгэгдсэн байна.  Шаазан эдлэл нь мөн нэр төрөл загвар дизайн хувьд өргөн сонголттой.

Нэгдүгээр сарын 10-нас хоёрдугаар сарын 20-нийг хүртэл тус үзэсгэлэн үргэлжилнэ. Улаанбаатар хотын ууган дэлгүүрийн хувьд гадаад дотоодын жуулчдад сонголт хийхэд тав тухтай орчин бүрдүүлсэн стандарт эрүүл ахуйн шаардлага хангасан баталгаатай, байдгаараа онцлог гэж тус дэлгүүрийн менежер М.Жаргалсайхан хэллээ.

Нийтэлсэн: Т.Урангуа

Улсын Их дэлгүүрт сар шинийн үзэсгэлэн худалдаа нээгдлээ  
Үзсэн: 1307 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй