Шууд Chart

Монгол Улсын начин Б.Хүрэлбаатар агсны гэрэлт хөшөө төрөлх нутагтаа сүндэрлэлээ

2024-01-23 11:59:48

БНМАУ-ын начин, Чөлөөт бөхийн спортын мастер Бат-Очирын Хүрэлбаатар агсаны гэрэлт хөшөө  2024 оны 01-р сарын 21-ний өдөр төрөлх Хашаат сумандаа сүндэрлэн бослоо. Уг хөшөөг Б.Хүрэлбаатар агсны үр хүүхдүүд болон ахан дүүс залуу үедээ сурталчлан таниулж үнэт өв болгон үлдээх мөн хүүхэд залуусыг үндэсний бөхөөр хичээллэж сонирхолтой болгох, нутгийн өв болгон үлдээх зорилгоор энэхүү бүтээлийг санаачилан зохион байгуулжээ. 

Улсын начин Б.Хүрэлбаатар нь:

- 1978 онд "Улсын шандас"

- 1979 оны 1 р сард "Буур" Н.Жамьян аваргын нэрэмжит барилдаанд "Аймгийн начин" цол

- 1979 оны 4 р сард болсон МБАТ-ний спартикиадад 2-р байр эзэлж "Аймгийн заан" цол

- 1982 онд Архангай аймгийн баяр наадамд түрүүлж "Аймгийн арслан" цол

- 1986 онд Ардын хувьсгалын 65 жилийн ойн Улсын баяр наадамд 5 давж "БНМАУ-ын начин" цол

- 1989 оны улсын баяр наадамд 4 давсан

- 1990 онд Хэрлэнгийн хөдөө аралд болсон МНТ-ны 750 жилийн ойн баяр наадамд 4 давсан

Аймаг, сумын болон заал танхим, тэмдэглэлт ойн баяр наадмуудад түрүүлж үзүүрлэн наадамчин олноо баясгаж байлаа.

1980-1990 -ээд оны эхэн хүртэл ид барилдаж байх үедээ төрөлх Хашаат сумынхаа төдийгүй Арын сайхан хангай нутгийнхаа нэрийг улс даяар цуурайтуулж "Архангайн өмсдөг Хүрэлбаатар" нэрээр олон түмэндээ танигдаж нэршсэн бөх байлаа.

Тэрээр уран хурц барилдаанаараа бөхөө дээдэлдэг ард олноо баясган цэнгүүлж хайр хүндэтгэлийг хүлээж явсан төдийгүй залуу хойч үеэ үлгэрлэн дагуулж Арын сайхан хангай нутгаасаа Аварга, арслан, гарьд, заан, харцага, начин олноор төрөн гарах замыг зассан "Булган" сүүлтэй начин билээ.

ХҮРЭЛБААТАР НАЧНЫ НЭРЭМЖИТ БАРИЛДААНД: 32 бөх барилдаж Архангай аймгийн Хашаат сумын харьяат Алдар спорт хороо, Залуу ноёд компаний бөх Улсын харцага С.Сүхбат түрүүлж, Архангай аймгийн Хотонт сумын харьяат Бөхбилэгт дэвжээ Хатант интернейшнел компаний бөх Аймгийн арслан Э.Мөнхжаргал үзүүрлэн, шөвгийн 4-т Хашаат сумын харьяат Аймгийн арслан Б. Мөнх- Эрдэнэ Архангай аймгийн Чулуут сумын харьат Аймгийн арслан Чинбат нар үлджээ.

.

Нийтэлсэн: О.Бадамсүрэн

Монгол Улсын начин Б.Хүрэлбаатар агсны гэрэлт хөшөө төрөлх нутагтаа сүндэрлэлээ  
Үзсэн: 7067 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Иргэн [127.0.0.xxx] 2024-01-26 01:37
1982-85-онд УБДС-н Биеийн тамирын дээд сургуульд сурч байгаад цэрэгт мордсон хүн дээ! Идэрчүүдэд бараг бүх өрсөлдөгчөө өмсөх мэхээр хаяж шуугиулаж явсан даа!!! Мөн сайхан хавирдаг сайхан ч бөх, оюутанд ахуйн анд минь
Ганаа [127.0.0.xxx] 2024-01-25 10:51
Энэ хөшөө энэ тэрийг болимоор юм нэртэйгээр нь барилдадаг хүн болгонд хөшөө босгочих энэ ч барилдадаг тэр ч дарга явсан гэдэг нийгэмд ямар ч ач холбогдолгүй хүмүүсийн хөшөөгөөр монгол улс дүүрлээ
Зочин [127.0.0.xxx] 2024-01-24 22:07
Армийн 107 -алба хааж жолооч мэрэгжил эзэмшсэн--- барилдах жигтэйхэн дуртай Алиа маягийн бөх байсан
Д.Ганболд [127.0.0.xxx] 2024-01-24 07:22
Өвөрхангай дахь Зэвсэгт Хүчний 256-р ангид Архангайн өмсдөг хэмээх улсын начин Б.Хүрэлбаатар, Өвөрхангайн аймгийн арслан Д.Мөнхнасан, аймгий начин И.Ганбаатар (хожим улсын начин) нар 1985'-1988 онд хугацаат цэргийн алба хааж байсан.эдгээр бөхчүүд сайн барилдаж Арми ангийн нэрийг өндөрт өргөдөг байлаа.
нар сар [127.0.0.xxx] 2024-01-23 18:40
Амжилт гаргасан бүхэнд хөшөө босгоод байх юм бол удахгүй хөшөөний улс гэсэн тодотгол нэмэгдэх нь. Хэн ч юм анх л сонсож бна. Хийдгээ хийгээд явдгаараа явсан л хүн бна. 7 тэрбум хүний нэг л бж. Ах дүү, авгай хүүхэд нь тэгтлээ дурсах гээд байгаа бол өөрийн эзэмшил хашаандаа босгоорой. Ер нь тэгээд хөшөөнөөс илүү хүнд тустай үйл хийх нь буян болно шүү.
Зочин [127.0.0.xxx] 2024-01-23 18:24
Hakuho Davaajargalaas hol iluu Buten goyo hushuu bosgojee!
Зочин [127.0.0.xxx] 2024-01-23 13:18
Миний оюутан ахуй цаг дор Багшийн дээдийн Хүрэлбаатар гэж жижгэвтэр биетэй бөх заал танхимд барилддаг байсан сан.; Тэр бөх бараг мөн болов уу гэж төсөөлж бна
Овоолсон цемент [127.0.0.xxx] 2024-01-23 13:12
Муухай хөшөөрхүү хүмүүс шүү, энэний оронд мод тарьсан бол, дурсгалд нь очсон хүн болгон нэг нэг мод тарьсан бол хэдхэн жилийн дараа хөөрхөн төгөл болчихно доо, санаачлагч нар МАН-ыхан бга даа

Бидэнтэй нэгдээрэй