Шууд Chart

Нью-Хэмпширт болох бүгд найрамдах намын дотоод сунгаанд Трамп, Хэйли нар тунаж үлдлээ

2024-01-23 14:07:14

АНУ-ын Флорида муж улсын захирагч Рон ДеСантис 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн нам доторх сунгаанаас нэрээ татсанаар намын дотоод сунгаанд Дональд Трамп, Никки Хейли нар тунаж үлдэж байна. Нью-Хэмпшир мужид мягмар гарагт болох Бүгд найрамдах намын дотоод сунгаа ерөнхийлөгч асан Дональд Трамп, НҮБ-д сууж байсан элчин сайд Никки Хейли нарын дунд болох юм байна.

Флорида мужийн захирагч Рон Десантис нэрээ татаж, ерөнхийлөгч асан Трампыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрээр бүгд найрамдах намын сунгаанд санал өгөх хүмүүсийн дийлэнх нь Трампд дахин боломж олгохыг хүсэж байгаа нь ойлгомжтой байна, тэр Байденыг ялах нь гарцаагүй учраас түүнийг дэмжиж байна гэдгээ онцолжээ. Ням гарагийн байдлаар Нью Хэмпшир мужид явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд Трамп 52,5%, Никки Хэйли 37,5%, ДеСантис 7 хувийн саналаар удаалжээ. 

Никки Хейли Нью Хэмпшир мужийн дотоод сунгаанд ялах эсвэл Трамптай ойр санал авахгүй л бол цаашид компанит ажлаа үргэлжлүүлэхэд хэцүү болно гэж ажиглагчид үзэж байна. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон ирэх 11-р сард болох Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг урьдчилан таамаглах боломжгүй гэж мэдэгджээ. Учир нь нэр дэвшигчдийн аль алинд нь дургүй сонгогчдын том бүлэг байна, энэ бүлэг сонгогчдод арай нааштай санагдсан тэр хүн л сонгуулийн ялагч болно гэж тэрээр үзэж байгаа юм байна. Байдены нэр хүнд ийм сул байгаа үед Трамп ялах бүрэн боломжтой. Ард түмэн Байденыг дахиад дөрвөн жил төрийн эрх барина гэдэгт итгэхгүй байгаа, энэ нөхцөл байдал Байдены хувьд харамсалтай ч бодит байдал ийм байна гэж Болтон өөрийн байр суурийг илэрхийлжээ. Хоёр намын олон удирдагч Дональд Трампыг Бүгд найрамдах намаас нэр дэвшинэ гэдэгт итгэлтэй байна. Төлөөлөгчдийн танхимд суугаа бүгд найрамдах намын 90 гаруй гишүүн, 18 сенатор, долоон мужийн захирагч Трампыг дэмжиж байгаа юм байна. Харин ерөнхийлөгч Байдены эхний бүрэн эрхийнх нь ихэнх хугацаанд өндөр хувьтай байсан инфляцын өсөлт буурсан ч түүний өндөр нас төрийн хариуцлагатай алба хашихад хэтэрхий их тээг болно гэсэн өнцгөөс дахин сонгогдох магадлал бага гэсэн таамаг улс төрийнхөн дунд давамгай байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нью-Хэмпширт болох бүгд найрамдах намын дотоод сунгаанд Трамп, Хэйли нар тунаж үлдлээ  
Үзсэн: 599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй