Шууд Chart

Авлигын эсрэг сургалтад 995 хүнийг хамруулав

2024-01-24 14:05:48

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 1 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын салбар, Нийслэлийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2024 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлт, Эрчим хүчний салбарт иргэдэд нийтлэг тулгардаг хүнд суртал, чирэгдлийг тодорхойлох зорилгоор Засгийн газрын 11-11 төвд 2023 онд иргэдээс хандсан асуудал, Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл хэрэгжүүлэх төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг зэрэгт тус тус дүн шинжилгээ хийв.

Авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг нэмэгдүүлэх сургалтад нийт 995 хүнийг хамруулан зохион байгууллаа.

Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний 2023 оны хэрэгжилтийг http://khutulbur.iaac.mn/ системд төрийн 90 байгууллагын 5 зорилт, 16 арга хэмжээний хүрээнд үнэлж, цаашид анхаарах асуудал, авах арга хэмжээний саналыг хүргүүлэн ажиллаж байна.


Авлигын эсрэг сургалтад 995 хүнийг хамруулав  
Үзсэн: 838 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй