
Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд “амьгүй донор эрхтэн” авч болох тухай хуулийн заалт манай улсад бий.
Амьгүй донор эрхтэн ашиглах нь иргэн болон улсад эдийн засгийн талаас хэмнэлттэй гэж бусад орон үздэг байна. Гэхдээ манай улс бурханы шашинтай учраас амьгүй донор эрхтэн авахыг иргэд тэр болгон зөвшөөрдөггүй. Мөн ажлын нөхцөл бүрдээгүйгээс энэ заалт бүрэн хэрэгждэггүй гэж салбарынхан хэлж байгаа юм. Улсын нэгдүгээр төв эмнэлэг жилд 20 гаруй удаа эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийж байна. Харин үүний 4-5 удаагийн хагалгаанд л амьгүй донор ашиглажээ.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Бямбадоржийн яриаг хүргэж байна.
Амьгүй донор эрхтэн ашиглаж болно | ||
Үзсэн: 2057 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.