Шууд Chart

Авлигыг мэдээлэх 110 утсаар 239 дуудлага хүлээн авав

2024-01-25 13:08:21

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 1 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 82 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 70.7 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тендер, худалдан авах ажиллагаа, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 239 дуудлага хүлээн авчээ.


Авлигыг мэдээлэх 110 утсаар 239 дуудлага хүлээн авав  
Үзсэн: 774 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй