Шууд Chart

Илон Маскийн “Neuralink” компани анх удаа хүний тархинд чип суулгалаа

2024-01-30 15:03:51

Дэлхийн толгой баячуудын нэг Илон Маскын үүсгэн байгуулсан бас нэг компани болох Neuralink компани өнгөрөгч Ням гарагт хүний тархинд анх удаа чип суулгаснаа зарлалаа. Энэ компани өнгөрсөн жил АНУ-ын Хүнс, эмийн зохицуулах хорооноос хүний тархинд суулгадаг чипний зөвшөөрлөө авч байсан. Улмаар хэд хэдэн туршилт амьтан дээр туршиж үзсэн. Уг тархины чип нь аливаа гэмтлийн улмаас үйлдэл нь саажсан хүний мэдрэлийг сэргээх, үүргийг нь нөхөх үүрэгтэй бүтээгдсэн юм байна. Анх удаа хүнд суулгасан тархины чип нь одоогоор амжилттай ажиллаж, нуруу нугасны мэдрэлтэй холбогдож байна гэж Илон Маск цахим хуудсандаа нийтэлсэн байна.

Хүний тархинд суулгасан чип нь утасгүй сүлжээгээр мэс заслын роботтой холбогдсон байна. Одоогоор хүн дээрх эхний суулгац судалгааны түвшинд ажиллаж байна. Илон Маскын компанийн судлаачид чип хэрхэн биеийн мэдрэлийн сүлжээтэй холбогдож байгааг сайтар ажиглаж байна гэж мэдээлсэн. Neuralink компанийн амлаж байгаа зүйл нь дөрвөн мөч нь саажсан хүмүүс тархины чипээ бодлоороо удирдаж, дөрвөн мөчөө хөдөлгөдөг, цаашлаад босож явж чаддаг болоход чиглэсэн хөтөлбөр юм байна. Одоогоор хүний тархин дахь анхны суулгацын ажилбарын талаар нарийн мэдээллийг компанийн зүгээс өгсөнгүй. Илон Маск энэ тархины чипээ телепат буюу бодол уншигч гэж нэрлэнэ гэж цахим хуудсаараа жиргэсэн байна. Энэ чипний эрүүл мэндийн заалтын дагуу чип суулгуулах боломжтой хүн 22 нас хүрсэн дөрвөн мөч нь саажсан, эсвэл нуруу нугасны мэдрэл гэмтсэнээс босож чадахгүй болсон хүн байх юм.

Тархинд суулгасан чипний ажиллах зарчим нь саажсан хүний биед урьдчилан суулгасан хүний үснээс нарийн ширхэгтэй 64 уян утастай утасгүй сүлжээгээр холбогдож, биеийн мэдрэлийн тогтолцооны үүргийг гүйцэтгэх юм байна. Neuralink компани энэ уян утасны технологио 6 жилийн өмнөөс хөгжүүлж эхэлсэн юм. Эдгээр уян утас нь мөн утасгүй холбоогоор цэнэглэгддэг гэдгийг ч дурдаж байлаа. Яваандаа энэхүү тархины чипний технологи нь гар утас, таблет зэрэг төхөөрөмжтэй утасгүй сүлжээгээр холбогдож, хэрэглэгч өөрөө бодлоороо энэ төхөөрөмжүүдээ удирдаж болдог болгохоор зорьж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Илон Маскийн “Neuralink” компани анх удаа хүний тархинд чип суулгалаа   
Үзсэн: 1440 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-01-31 03:29
Hun turluhtunii esreg gemt heregee saihan zuil met guitseej ba America zasag hun turluhtuniig 6 terbumaar tsuuluh uu zaralsan yaduu buurai ornuud hun amiig tsuuluh tuhai yarij baisan

Бидэнтэй нэгдээрэй