Шууд Chart

Дайныг шүүмжилсэн Орос хамтлагийг нутагт нь албадан буцаахаар болов

2024-01-31 11:36:15

Би-2 нэртэй Оросын амьд хөгжмийн хамтлаг Тайланд улсын Пүкет арал дээр зөвшөөрөлгүй ажиллаж байсан гэж нутгийн хууль сахиулагчдад байцаагдаж, нутаг руу нь албадан буцаахаар болжээ. Энэ хамтлаг нь Оросын Украин руу явуулсан түрэмгий ажиллагааг шүүмжилснээрээ ихээхэн анхаарал татаж, улсаасаа дүрвэн гарсан байсан юм. Хүний эрхийн идэвхтнүүд тус хамтлагийг ОХУ руу буцааснаар хүнд шийтгэл амсах вий гэж эмээж байгаагаа илэрхийлсэн байна. Би-2 хамтлагийн гоцлол дуучин Егор Бортник цахим орчинд ерөнхийлөгч Владимир Путиныг шүүмжилсний улмаас түүнийг Оросын эрх баригчид “гадны тагнуул” гэж тодорхойлох болсон байна. Тус хамтлагийн 7 гишүүнийг 1-р сарын 24-ний өдөр баривчилж, албадан гаргах хүртэл Бангкокын цагаачдын түр саатуулах төвд байлгаж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дайныг шүүмжилсэн Орос хамтлагийг нутагт нь албадан буцаахаар болов  
Үзсэн: 1191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй