Шууд Chart

Илон Маск дэлхийн хамгийн баян хүний байр сууриа алдав

2024-01-31 11:42:32

Саяхныг хүртэл Тесла компанийн ерөнхий захирал Илон Маск дэлхийн хамгийн баян хүн гэх тодотголтой байсан юм. Гэвч өнгөрсөн долоо хоногийн байдлаар тэрээр энэ байраа Францын тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Louis Vuitton Moët Hennessy конгломератын ерөнхий захирал Бернар Арнод алдсан байна.

Бернар Арногийн одоогийн хөрөнгө 207 тэрбум 600 сая ам доллар гэж тоологдож байгаа бол Илон Маскын хөрөнгө 204 тэрбум 700 сая ам доллар гэж тоологдсон байна.

Сонирхолтой нь Бернар Арногийн хөрөнгө өнгөрсөн Баасан гарагт ганцхан өдрийн дотор 12,3 хувь буюу 22 тэрбум 700 сая доллароор өссөн нь гэнэтийн хэрэг байлаа. Харин Илон Маскын хөрөнгө мөн ижил нэг өдрийн хугацаанд 8,1 хувиар буюу 18 тэрбум доллароор өсжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Илон Маск дэлхийн хамгийн баян хүний байр сууриа алдав  
Үзсэн: 2067 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй