Шууд Chart

Олимпын анхдагчид “Алтан од” одон хүртлээ

2024-01-31 16:01:40

Одоогоос 60 жилийн өмнөх эдгээр өдрүүдэд манай баг тамирчид Инсбрукийн цагаан Олимпод мөрөө үлдээж, Монгол Улсын Төрийн далбаа Олимпын тавцанд анх удаагаа мандсан түүхтэй.

“Инсбрук 1964” Өвлийн IX Олимпын наадам 1964 оны нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 9-ний өдрүүдэд болж, 36 улсын 1,091 тамирчин спортын 10 төрлөөр ур чадвараа сорьсон билээ.

Монгол Улс тус наадамд биатлон, тэшүүр, гүйлтийн цанын төрөлд 13 тамирчнаа оролцуулсан нь түүхэн хуудаснаа анхны хэмээн тэмдэглэгдэн үлджээ.

Өнөөдөр ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр нар өдгөө энх тунх буй “Инсбрук 1964” Олимпын наадамд оролцогч, ахмад тамирчид, зүтгэлтнүүд Л.Дашдэмбэрэл, Б.Зундуй, Д.Пүрэвлоов, Л.Боль нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Алтан од” одонг гардууллаа.

Ёслолын үеэр ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Олимпын хөдөлгөөн дэх ахмад тамирчид, зүтгэлтнүүдийн хувь нэмэр чухал үнэтэйг онцолж, эрүүл энхийг хүсэн ерөөлөө гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.  


Олимпын анхдагчид “Алтан од” одон хүртлээ  
Үзсэн: 921 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй