Шууд Chart

Чилид гарсан ой, хээрийн түймрийн улмаас 100 гаруй хүн амь насаа алджээ

2024-02-06 09:47:50

Чили улсын нутаг дэвсгэрийг хамарсан ой, хээрийн түймрийн улмаас 100 гаруй хүн амь үрэгдлээ гэж орон нутгийн удирдлагаас мэдэгдсэн бөгөөд амь үрэгдэгсдийн тоо цаашид ч өсөх хандлагатай байгааг анхаарууллаа.

Чилийн үндэсний гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах албанаас гал түймэрт өртөж нас барсан 32 хүний цогцсыг таниулж, 38 хүний цогцсыг задлан шинжилгээнд хамруулж, 10 цогцсыг төрөл төрөгсдөд нь таниулах ажиллагаа хийгдэж байгаа талаар мэдээлсэн байна.

Тус улсад нүүрлээд байгаа ой, хээрийн түймрийн улмаас урьдчилсан байдлаар 8000 га талбай, 1400 орон байр шатсан бөгөөд Валпараисо далайн эргийн хотын нийт 372 оршин суугч сураггүй алга болжээ.

Нийт 161 түймрийн дуудлага бүртгэгдсэн бөгөөд 102 бүрэн унтрааж, 59 түймрийг унтраахаар 19 нисдэг тэрэгтэйгээр 450 гал сөнөөгч ажиллаж байна.

Батлан хамгаалах яамнаас гамшигт өртсөн бүс нутагт цэргийн ангиудыг нэмж байрлуулж, шаардлагатай бүх нөөцийг бэлэн болгоно гэж мэдэгджээ. Түймрийн улмаас амь үрэгдсэн иргэдэд зориулж энэ сарын 5-6-ны өдрийг гашуудлын өдөр болгон зарлаад байна.

Эх сурвалж: ОБЕГ

 


Чилид гарсан ой, хээрийн түймрийн улмаас 100 гаруй хүн амь насаа алджээ  
Үзсэн: 1171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй