Шууд Chart

Эрчүүдийн эрүүл мэндийн асуудалд анхаарна

2024-02-07 16:59:27

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг багасгаж, эрчүүдийн эрүүл мэндийн асуудалд анхаарна.

Эрэгтэйчүүд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь зөв гэж мэддэг ч дадал хэвшил тааруу, эмнэлэгт очоод үзүүлэх зориулалтын кабинет байдаггүй, эрэгтэйчүүд гэр орноо авч явдаг, хүчтэй байх ёстой гэх шалтгаанаар эрүүл мэнддээ анхаардаггүй байна.

Түүнчлэн хар ажил, уул уурхай, барилга дээр ихээр ажилладаг, стрессээ гадагшлуулдаггүй, сэтгэлээ тайвшруулахын тулд тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх гэх мэт буруу зуршлуудыг сонгодог.

Эдгээр нь тэдний дундаж наслалт нэмэгдэхгүй байгаа голлох шалтгаан болж байна.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ингэж ярилаа.

"Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлогод эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэн эрүүл мэндийн чанар, хүртээмж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн.

Энэ зорилтыг хэрэгжүүлснээр хүн амын эрүүл амьдралын хэвшлийг төлөвшүүлэн, иргэн бүрийг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд бүрэн хамруулж, хүн амын дундаж наслалт уртасна гэж үзэж байна.


Эрчүүдийн эрүүл мэндийн асуудалд анхаарна  
Үзсэн: 449 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй