Шууд Chart

“Гялс” төвийн уулзвараас Баянзүрх дүүргийн ЗДТГ хүртэлх замыг хаана

2013-07-29 10:52:22

“Гялс” төвийн уулзвараас зүүн чиглэлд Баянзүрх дүүргийн ЗДТГ хүртэлх  1 км автозамын урд урсгалыг өнөө орой 23 цагт хаахаар боллоо. Замыг хааж, өнгө хучилт, замын тэмдэглэгээг хийх бөгөөд 8 дугаар сарын 01-нд нээх юм. Өнөөдрийн байдлаар  Дунд голын зам буюу 19-р хорооллын арын замд өнгө хучилтын ажил үргэлжилж байна. Усархаг бороо орсноос шалтгаалан хучилтын ажил удааширч, өнөөдөр нээхээр төлөвлөөд байсан ч 1 хоногоор хойшилж байгааг гүйцэтгэгч компани мэдэгдлээ. Харин Нарны замын зүүн хэсэг буюу Нарантуул захаас Чулуун- Овоо хүртэлх 2 км замын хойд урсгалын хучилтын ажил өнөөдөр дуусах бөгөөд маргааш бүрэн нээнэ гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

 

 

 

 


“Гялс” төвийн уулзвараас Баянзүрх дүүргийн ЗДТГ хүртэлх замыг хаана  
Үзсэн: 1200 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй