Шууд Chart

Авлигын эсрэг сургалтад 1492 хүнийг хамруулав

2024-02-08 14:03:47

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 1 дүгээр сарын 29-нөөс 2 дугаар сарын 2-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр “Хөдөө аж ахуйн корпораци”, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн 2024 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө болон 2023 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв.

Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн талаарх  иргэн, байгууллагаас ирүүлсэн 8 гомдол, мэдээлэл болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Говь-Алтай аймгийн Засаг дарга, Өвөрхангай аймгийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар зэрэг байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээтэй танилцав. 

Авлигын эсрэг сургалтад нийт 1492 хүнийг хамруулан зохион байгууллаа.


Авлигын эсрэг сургалтад 1492 хүнийг хамруулав  
Үзсэн: 1079 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй