Шууд Chart

АТГ: Төрийн байгууллагуудын 2024 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийв

2024-02-13 14:43:19

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 2 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр “Хөдөө аж ахуйн корпораци”-ийн худалдан авах ажиллагаа болон гадаадын зээл тусамжаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, Сангийн яамны харьяа байгууллагууд болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2024 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээ, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тус тус дүн шинжилгээ хийв.

Түүнчлэн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын ажилтны ёс зүйн дүрэм, “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, дэмжлэг үзүүлэх, буцалтгүй олгох журам”-ыг хянаж, холбогдох саналуудыг тусгуулахаар хүргүүллээ.  

Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн талаарх  иргэн, байгууллагаас ирүүлсэн 7 гомдол, мэдээллийг хянан шалгаж, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар зэрэг байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний үр дүнтэй танилцав. 


АТГ: Төрийн байгууллагуудын 2024 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийв  
Үзсэн: 675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй