Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүрэг бүхий Ёс зүйн хорооны ээлжит хуралдаан 2024 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр болов.
Хуралдаанд “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”-ын төслийг ажлын хэсгийн гишүүн, Удирдлагын академийн багш, доктор А.Алтанзул, “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийг Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүн, Авлигатай тэмцэх газрын хэлтсийн дарга Д.Дуламсүрэн танилцууллаа. Төслүүдийн танилцуулгатай холбогдуулан хорооны гишүүд боловсронгуй болгох чиглэлээр санал хэллээ.
Ёс зүйн дэд хорооны ажиллах журам батлагдсанаар төрийн байгууллага бүрд албан хаагчийн тооноос хамааран 3-7 гишүүнтэй ёс зүйн дэд хороо байгуулагдаж ажиллах юм. Дэд хороо Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.
Ёс зүйн хорооны ээлжит хуралдаан боллоо | ||
Үзсэн: 472 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.