Шууд Chart

БШУЯ: Жаргалант сумын 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 7 сард ашиглалтад орно

2024-02-23 12:07:49

Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 640 хүүхдийн суудалтай Ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна.

Тус сургуулийн барилга ирэх долоодугаар сарын 1-нд ашиглалтад орох юм.

Барилгын гүйцэтгэгчээр “Шинэ эх эрин” ХХК ажиллаж байгаа ажээ.

Жаргалант суманд зудын нөхцөл байдалтай холбоотой отрын бүсэд өвөлжиж, хаваржиж байгаа өрхийн 60 гаруй хүүхэд хичээлдээ ирж чадахгүй болсон байна.

Иймд сурагчдыг отрын бүс нутагт ойр байгаа сургуулиудад түр шилжүүлэн сургах, бие даан ажиллах дасгал даалгавар хүргэх, хоцрогдол арилгах тусгайлсан төлөвлөгөө гаргаж ажиллах чиглэлийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өглөө.

Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн 3, 4 дүгээр ангийн 228 сурагч “Eduten” платформыг ашиглан суралцаж байгаа бөгөөд гүйцэтгэл 76 хувьтай байгаа талаар сургуулийн удирдлагууд хэлжээ.

Мөн нэг ангийг нөхөн хангалтын зардлаараа цахим болгон тохижуулж байгаа аж.

“Eduten”, “Pearson” платформд 29 таблет ашиглан сургалтаа явуулж байна гэж БШУЯ-наас мэдээллээ.


БШУЯ: Жаргалант сумын 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 7 сард ашиглалтад орно  
Үзсэн: 660 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй