Шууд Chart

“Ногоон автобус” худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

2024-02-23 13:41:16

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс 3 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 1 хэргийг шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, яллагдагч нарын гомдол гаргах, шийдвэртэй танилцах эрхийг хангаж ажиллаж байна.  

Тус хэрэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.С, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.М, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга С.Ж нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын 2 иргэн, нийт 24 хүн яллагдагчаар татагджээ.

Одоо мөрдөн шалгах ажиллагаанд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2021 онд хууль зөрчиж “С” ХХК-д давуу байдал бий болгож 60 ширхэг улаан өнгийн автобус хүлээн авсан, “Эрдэм транс” ХХК-ийн албан тушаалтнууд 2016-2021 онд БНСУ-д ашиглаж байсан 205 ширхэг хуучин автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулсан гэх 2 хэрэг шалгагдаж байна.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газар 


“Ногоон автобус” худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт яллах дүгнэлт үйлджээ  
Үзсэн: 4751 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Жагаа [127.0.0.xxx] 2024-02-27 00:49
Сумяабузарыг баривчлаач
Зочин [127.0.0.xxx] 2024-02-25 05:10
Хамгийн ихээр улсын хөрөнгө өмч шамшигдуулж УИХ ын сонголтоо үл тоомсорлож дахин сонгууль явуулж төсөв үрээд хотын дарга болоод нийслэлийн өмчийг ийнхүү их хэмжээгээр үрэн таран болгосон том толгойлж хариуцлагагүй мэдлэггүй ажилласан Сумъяабазарт хэрэг үүсгэхгүй яагаад хаацайлаад байна даа❗️
Ulziit.Jigjid [127.0.0.xxx] 2024-02-24 18:49
Sain baina.Gol gemtnyydiig ni olj zohih shiitgel nogduulna gedegt naidaj baina.Shunaliin tulam Sumyabazar Davgadorj nar orolst son gedeg ni margaangyi.
Зочин [127.0.0.xxx] 2024-02-24 01:56
Сүхбаатар Сумьяабазар 2 хаачив Нарын үсэг зурж баталгаажуулсан юм байгаа биз дэ
Зочин [127.0.0.xxx] 2024-02-24 15:58
Ж.Сүхбаатарын нэр Ж.С гээд байна. Сумъяабазарынх алга байна.
Зочин [127.0.0.xxx] 2024-02-23 18:40
Сандагсүрэн хулгайчаа шалгаачээ

Бидэнтэй нэгдээрэй