"Харанга" хамтлагийн гишүүн, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат малчдад туслах аяныг санаачлаад байна.
Тэрбээр рок поп, хип хоп, нийтийн дуучид, ардын болон сонгодог урлагийнхан ая дуугаа өргөх "Халуун сэтгэл" аянаа МҮОНРТ-тэй хамтран зохион байгуулах гэж байна.
Малчдад туслах аянд зориулсан нэвтрүүлгийг маргааш буюу 2024 оны хоёрдугаар сарын 24-ний Бямба гарагийн 13:30-00:00 цагийн хооронд МҮОНРТ-ээр шууд дамжуулах бөгөөд малчдын нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжлан хүргэхээр төлөвлөжээ.
Малчдад туслах аянд нэгдэх нь хувь хүн, байгууллага бүрт нээлттэй юм.
Аяны шууд дамжуулалтын үеэр МҮОНРТ-ийн байранд тусгай цэг ажиллуулж, эд материалын тусламжийг бүртгэн, хүлээн авна.
Таван эрдэнэ болсон мал сүргээ дээдэлдэг Монгол түмэндээ энэхүү аянд нэгдэхийг уриалж байна.
Малчдад туслах "Халуун сэтгэл" аяныг МҮОНРТ-ээр шууд дамжуулна | ||
Үзсэн: 855 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.