Шууд Chart

Хотын стандартын гуравдугаар ээлжийн төсөлд санал авч байна

2024-02-23 16:42:12

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын хуульд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн хотын стандартыг бий болгох, мөрдүүлэх гэж заасан байдаг.

Энэ хүрээнд НИТХ-аар батлуулах гуравдугаар ээлжийн есөн бүлгийн 24 хотын стандартыг боловсруулан, мэргэжлийн байгууллага болон иргэд, олон нийтээс нээлттэйгээр санал авч эхэллээ.

Тухайлбал, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны жишиг зураг төслийг 50, 60, 80, 83 100, 130 ам метр талбайтай байхаар иж бүрэн ажлын зургийг аргачлал, зааврын хамт боловсруулсан. Уг зураг төслийг шинээр амины орон сууц барих иргэн, хуулийн этгээдэд үнэ төлбөргүй ашиглуулах замаар агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, гэр хорооллын өнгө үзэмжийг сайжруулах, айл өрх бүр эрүүл, тохилог орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор боловсруулсан юм.

Иргэн та хотын батлагдсан болон стандартын төсөлтэй https://standard.ub.gov.mn/index цахим холбоосоор орж танилцана уу.

Мөн саналаа https://standard.ub.gov.mn/standards_project  холбоосоор орж өгөх боломжтой. 

ХОТЫН СТАНДАРТ, ХЯНАЛТЫН ГАЗАР


Хотын стандартын гуравдугаар ээлжийн төсөлд санал авч байна  
Үзсэн: 432 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-02-23 22:49
Стандартгүй хот гэж анх түүхэнд байсан уу

Бидэнтэй нэгдээрэй