Шууд Chart

"Халуун сэтгэл" аянд нэгдэхийг уриалж байна

2024-02-24 09:11:16

"Харанга" хамтлагийн гишүүн, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат малчдад туслах аяныг санаачлаад байна. 

Тэрбээр рок поп, хип хоп, нийтийн дуучид, ардын болон сонгодог урлагийнхан ая дуугаа өргөх "Халуун сэтгэл" аянаа МҮОНРТ-тэй хамтран зохион байгуулна. 

Малчдад туслах аянд зориулсан нэвтрүүлгийг өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 24-ний Бямба гарагийн 13:30-00:00 цагийн хооронд МҮОНРТ-ээр шууд дамжуулах бөгөөд малчдын нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжлан хүргэхээр төлөвлөөд байна. 

Малчдад туслах аянд нэгдэх нь хувь хүн, байгууллага бүрт нээлттэй юм.

Аяны шууд дамжуулалтын үеэр МҮОНРТ-ийн байранд тусгай цэг ажиллуулж, эд материалын тусламжийг бүртгэн, хүлээн авна.  

Таван эрдэнэ болсон мал сүргээ дээдэлдэг Монгол түмэндээ энэхүү аянд нэгдэхийг уриалж байна. 


"Халуун сэтгэл" аянд нэгдэхийг уриалж байна  
Үзсэн: 452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй