Шууд Chart

Хүүхэд дээрэмдсэн этгээдүүдийг олж тогтоожээ

2024-02-24 09:56:58

Цагдаагийн байгууллагад “Насанд хүрээгүй хүүхдийн 30.000 төгрөгийг үл таних хүмүүс дээрэмдсэн” гэх дуудлага, мэдээлэл 2024 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр бүртгэгдлээ. 

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид хойшлуулшгүй эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж, дээрх хэргийг А нарын бүлэг этгээд хохирогчийг айлган сүрдүүлж, мөнгийг нь дээрэмдсэн болохыг олж тогтоон, холбогдогчдыг саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдэд бэлэн мөнгө, бусдын анхаарал илтэд татах үнэ бүхий зүйл, үнэтэй гар утас зэргийг хэрэглүүлэхгүй байх нь хүүхэд тань гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох эрсдэлийг бууруулах боломжтой гэдгийг анхаарна уу.


Хүүхэд дээрэмдсэн этгээдүүдийг олж тогтоожээ   
Үзсэн: 1379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй