Шууд Chart

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл хуралдлаа

2024-02-24 10:01:03

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны ээлжит хуралдаан өчигдөр боллоо.
 
Хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2023 оны гүйцэтгэлийг сонсож, тус сангийн 2024 оны төсвийн хуваарь, 2024 онд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа (хөтөлбөр), Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр"-ийг хэлэлцэж тус тус дэмжин баталлаа.
 
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, түүний төсвийн хуваарийг аймаг, нийслэл, дүүргийн онцлогт нийцүүлэн тэдний саналд үндэслэн боловсруулсан бөгөөд арга хэмжээ, үйлчилгээ бүрийн хүрээнд бий болох ажлын байр, үр дүнг тодорхойлсон нь чухал ач холбогдолтой юм.
 
Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр нь жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогчид хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн онлайн үйлчилгээ үзүүлж, аж ахуйн нэгж, байгууллагад ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг төлөвшүүлэхэд хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжихэд чиглэнэ.
 
Харин Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр нь бичил бизнес эрхлэгчдийн аж ахуй эрхлэх санхүүгийн болон санхүүгийн бус чадавхыг дээшлүүлэх замаар ажлын байр хадгалах, шинээр бий болгох, улмаар зорилтот хүн амын тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл хуралдлаа  
Үзсэн: 567 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй