Шууд Chart

Нисдэг тэргээр аврах ажиллагаа зохион байгуулах хамтарсан дадлага сургалт хийлээ

2024-02-24 11:42:29

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад хамтран “Нисдэг тэргээр аврах ажиллагаа зохион байгуулах дадлага, ур чадвар”-ыг сайжруулах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг БНФУ-аас Монгол Улсад суугаа Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгч, ахмад Кристоф Бауманн, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын захирагч, хошууч Д.Батсүмбэр нар удирдан явуулсан юм.

Онол болоод практик хосолсон тус сургалтаар нисдэг тэргээр аврах ажиллагаа зохион байгуулах үеийн аюулгүй байдал, аврах ажиллагааны болоод алба хаагчдын үүрэг гүйцэтгэх онцлогийн талаар мэдлэг чадварыг олголоо.

Энэхүү сургалт нь нисдэг тэрэг ашиглан эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох олон улсын эрх (сертификат)-тэй болох эхлэл тавигдаж байгаагаараа онцлог юм.

Эх сурвалж: ОБЕГ

 

 


Нисдэг тэргээр аврах ажиллагаа зохион байгуулах хамтарсан дадлага сургалт хийлээ  
Үзсэн: 463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй