Шууд Chart

Хонины цэцэг өвчний голомт шинээр бүртгэгдээгүй

2024-02-24 14:24:21

Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад найман аймгийн 26 сумын 683.100 толгой бог малыг хамруулах ёстой. Өнөөдрийн байдлаар 550.277 толгой бог малыг вакцинжуулаад байна.

Энэ нь тарилга 80.6 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна гэсэн үг юм. 

Улсын хэмжээнд хонины цэцэг өвчнөөр 7 аймгийн 25 суманд 33 голомтод 244 өрхийн нийт 7440 толгой мал өвчилсөн байна. 

Дэглэм хэрэгжиж байгаа 29 голомтод 403 толгой хонь устгаж, 2424 толгой хонины өвчний шинж тэмдэг арилсан, 4613 толгой хонь тусгаарлалтад байна гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ. 


Хонины цэцэг өвчний голомт шинээр бүртгэгдээгүй   
Үзсэн: 2875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй