Шууд Chart

Өвөрхангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

2024-02-24 15:02:37

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн А/118 дугаар захирамжаар зудын гамшигтай тэмцэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан 2024 оны хоёрдугаар сарын 26-ны өдрөөс гуравдугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд орон нутгийг хамруулсан соёл, урлаг, спортын тэмцээн, уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргалаа.


Өвөрхангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ  
Үзсэн: 655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй