Шууд Chart

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа

2024-02-25 09:00:54

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд П.Зулпхар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн зарим гишүүдийн хамт Байгаль орчин аялал жуулчлалын яаманд ажиллаж, батлагдсан удирдамжийн хүрээнд Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангуулах, тухайн салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцах, зөвлөн туслах, салбар дундын зохицуулалтын уялдааг сайжруулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл болон албаны бусад хүмүүс салбарын хэмжээнд хэрэгжүүлж байгаа хүүхдийн эрхийн хэрэгжилт, бодлого үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан.

Тус яамнаас хүүхдэд экологийн боловсрол олгох, байгаль эх дэлхийтэй зохистой харилцах чиглэлээр авсан арга хэмжээ, Эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагаа, хүүхдийн өрөөг байгуулж, албан хаагчдын ажлын цагийг уян хатан байдлаар зохицуулан ажиллаж байгаа сайн туршлагаа онцлон танилцууллаа.

Мөн цаг агаарын зарлан мэдээллийн систем хөгжүүлэх бөгөөд энэхүү системээр дамжуулан сүлжээгүй үед алга болсон, эрсдэлт нөхцөлд орсон хүүхдийн талаар мэдээлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж эхэлсэн байна.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдийн зүгээс:

-Байгаль орчин аялал жуулчлалын салбарын онцлогийг тусгасан хүүхэд хамгааллын бодлого баталж хэрэгжүүлэх;
-Салбартаа хүүхдийн хөдөлмөрийг хориглох,гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ хүний наймаа, бэлгийн мөлжлөг зэргээс урьдчилан сэргийлсэн арга хэмжээг хэрэгжүүлэх;
-Дотоод, гадаадын харилцагч болон хамтран ажилладаг байгууллагатай хийх гэрээ болон ажилтан сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлтэд хүүхдийн дээд эрх ашгийг хангах, хамгаалах, хүүхдэд ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх тухай шаардлагыг нэмж тусгах;
-Ялгаатай хэрэгцээтэй хүүхэд, гэр бүлд  ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг санал зөвлөмжийг өгч, дээрх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: ХНХЯ


Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа  
Үзсэн: 346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй