Шууд Chart

НОБГ: 57 иргэний амь нас, 3 тэрбум 748 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

2024-02-26 09:36:48

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 1, гал түймрийн 49 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 57 иргэний амь нас, эрүүл мэнд, 3 тэрбум 748 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.
 
Бүртгэгдсэн дуудлага мэдээллийн дийлэнхийг цахилгаан ашиглалтын аюулгүй байдал хангаагүйн улмаас гал түймэр гарсан шалтгаан нөхцөлтэй байгаа учраас гэр, сууцны галын аюулгүй байдлыг шалгахыг зөвлөж байна.
 
Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж болзошгүй тул хол ойрын замд зорчихгүй байхыг НОБГ-аас анхааруулж байна.

 


НОБГ: 57 иргэний амь нас, 3 тэрбум 748 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав  
Үзсэн: 1248 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй