Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Эрүүл мэндийн яам хамтран энэ сарын 23-нд “Процессын дахин инженерчлэл” сэдэвт уулзалтыг ЭМЯ-нд зохион байгууллаа.
Уулзалтаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж албан хаагчдын хамт “Процессын дахин инженерчлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 419 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Эрүүл мэндийн яам, түүний харьяа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, зарим аймгийн Эрүүл мэндийн газарт хийх процессын дахин инженерчлэлийн талаар танилцуулсан.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 419 дүгээр тогтоолоор Эрүүл мэндийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, орон нутаг дахь Эрүүл мэндийн газарт болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харьяа Ойн газарт процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээ хийх шийдвэр гарсан. Энэ дагуу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны А/11, А/11 дүгээр хамтарсан тушаалаар эрүүл мэндийн салбарын зарим байгууллагад процессын дахин инженерчлэл хийхэд шаардлагатай мэдээ мэдээлэл, баримт, судалгааг нэгтгэн бэлтгэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан.
Төрийн байгууллагад хийх процессын дахин инженерчлэлийн зорилго нь төрийн үйлчилгээний чанар, байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх; иргэд (үйлчлүүлэгч) болон төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, процесс суурьтай, оновчтой, үр дүн, үр ашигтай засаглалыг бэхжүүлэхэд оршиж байгаа юм.
Эрүүл мэндийн салбарынханд процессын дахин инженерчлэлийн талаар мэдээлэл өглөө | ||
Үзсэн: 568 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.