Шууд Chart

УБЦТС: Өнөөдөр хязгаарлалт хийж болзошгүй байршлууд

2024-02-28 16:45:10

Өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 28-ны Лхагва гарагт эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан “ХЯЗГААРЛАЛТ ХИЙЖ БОЛЗОШГҮЙ” байршлуудыг мэдээлж байна.

Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд 17:00-22:00 цагийн хооронд ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, тогоо тохируулахыг хэрэглэгчдэдээ уриалж байна.

Жич: Хязгаарлах хугацаа 1-2 цаг үргэлжилнэ. Сэргээгдэх  эрчим хүчний тухайн цагууд дахь үйлдвэрлэлээс хамааран хуваарьт өөрчлөлт орох магадлалтай. Хэрэглээг аль болох хурдан сэргээхийг хичээн ажиллах тул хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье.

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК

2024.02.28

Нийтэлсэн: УБЦТС ТӨХК

УБЦТС: Өнөөдөр хязгаарлалт хийж болзошгүй байршлууд  
Үзсэн: 1792 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-02-28 18:50
Халуун ус өдөржин байхгүй байгаа, дээр нь тог таслах тухай ярьж байна, яасан төвөгтэй амьдрал вэ, хэзээ энэ оросоос хараат биш болох бол доо
Баянмөнх [127.0.0.xxx] 2024-02-28 18:47
Тогны код авах гэсэн хариу алга

Бидэнтэй нэгдээрэй