Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр /2024.02.29/ Монгол Улсад байнга суугаа гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газрууд, НҮБ, түүний төрөлжсөн болон Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй өглөөний уулзалт хийлээ.
Уулзалтаар салбарын эрх зүйн шинэчлэл, хамтын ажиллагааны чиглэлээр мэдээлэл солилцлоо.
Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай зэрэг хуулиудын талаар мэдээлэл өгч, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.
Эх сурвалж: ХНХЯ
Гадаадын дипломат болон консулын төлөөлөгчийн газрууд болон Олон Улсын байгууллагуудын суурин төлөөлөгчидтэй уулзав | ||
Үзсэн: 487 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.