Шууд Chart

Олон улсын иргэний хамгаалалтын өдөр

2024-03-01 10:31:36

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 1-нд Олон Улсын Иргэний хамгаалалтын өдөр тохиож байна.
 
Энэ жил Олон улсын Иргэний хамгаалалтын өдрийг “Баатруудыг алдаршуулж, аюулгүй байдлын ур чадварыг сурталчилъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.
 
Дэлхийн Иргэний хамгаалалтын өдөр нь иргэний хамгаалалт, онцгой байдлын бэлэн байдлыг дэлхийн түвшинд сурталчлах хүн амын мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм. Анх 1990 оны 12 дугаар сарын 6-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей 3 дугаар сарын 1-ний өдрийг Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр болгон тэмдэглэхийг гишүүн орнуудад уриалсан тогтоол гаргажээ.
 
Монгол Улс олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр элсэж, 2002 оны 11 дүгээр сараас жинхэнэ гишүүн улс болсон юм.
 
Эх сурвалж: ОБЕГ

Олон улсын иргэний хамгаалалтын өдөр  
Үзсэн: 757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй