Шууд Chart

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн ээлжит хурал боллоо

2024-03-01 11:25:01

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн ээлжит хурал боллоо.

Хуралдаанаар мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр 2023 онд хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл талаар болон аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх мал, амьтны шилжилт хөдөлгөөн, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хяналт тавих, мал эмнэлгийн нэгдсэн системийн хөгжүүлэлт, махны үйлдвэр, зах, худалдааны төвүүдийн мал эмнэлгийн лабораторуудын хяналтын үр дүнгийн талаар мэдээлэл солилцлоо.

Мөн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэн баталж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн цагдаа ажиллуулах, “Малчдын бүлэг”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэлээ гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ. 


Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн ээлжит хурал боллоо  
Үзсэн: 332 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй