МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай тогтоолыг үндэслэн МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.
МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшихийг хүссэн Монгол Улсын иргэн нэрээ дэвшүүлэх тухай хүсэлтээ 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 18.00 цагаас өмнө МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлөөс байгуулагдсан сонгон шалгаруулалт зохион байгуулах Ажлын хэсэгт ирүүлнэ үү.
Нэр дэвшигчид тавигдах шаардлага:
- Монгол Улсын иргэн;
- Улс төрийн нам, байгууллагын гишүүн бус байх;
- Сүүлийн 2 жилд улс төрийн нам, түүний харьяа байгууллагад орон тооны ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;
- Бусад радио, телевизэд хөрөнгө оруулагч, эсхүл сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулагч байгаагүй;
- Ял шийтгэлгүй.
Бүрдүүлж ирүүлэх баримт бичиг:
- МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэхээр хүсэлт гаргагчийн анкетыг бөглөж ирүүлнэ. (mnb.mn сайтаас татаж авна уу)
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Магистр, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;
- Ажил эрхлэлтийг тодорхойлох баримт бичгийн хуулбар;
- Энэ жагсаалтын 1-д заасан анкетад дурдсан мэдээллийг нотлох бусад баримт бичгийн хуулбар;
- Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаж байгааг нотлох бусад баримт бичгийн хуулбар.
Хүсэлт гаргагч нь доор дурдсан агуулга бүхий мөрийн хөтөлбөртэй байх бөгөөд мөрийн хөтөлбөрөө битүүмжилсэн байдлаар хүсэлтдээ хавсарган ирүүлнэ. Үүнд:
- МҮОНРТ-ийг хөгжүүлэх бодлого;
- Нэвтрүүлэг, контентын бодлого, чанар, үр нөлөөг сайжруулах санал;
- Менежмент, техник, технологийн шинэчлэлийн бодлогыг боловсронгуй болгох төлөвлөгөө.
Хүсэлтийг хүлээн авах хаяг:
Монгол Улс. Баянгол дүүрэг XI хороо. Улаанбаатар хот 16061.
МҮОНРТ-ийн төв байр, Утас: +976-11-364719, +976-11-300995
Холбогдох мэдээллийг www.mnb.mn болон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ажлын албаны +976-11-364719, +976-11-300995 дугаараас авна уу!
Цахим шуудан: national_council@mnb.mn
Анкет татх холбоос: https://www.mnb.mn/uploads/job/mnb_anket.doc
МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна | ||
Үзсэн: 2052 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.