Шууд Chart

Шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгчийг албадан ирүүлэхээр шийдвэрлэв

2024-03-02 08:45:00

Шүүхийн нэр: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шийдвэрийн дугаар: 2024.02.29 №36 Шт
Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон
Процессын тоймын дугаар, огноо: №06, 2024.02.29
Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно."
 
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.
 
Шүүх шүүгдэгч З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг явуулахад шүүгдэгч З.Энхболдоос “өвчний учир шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй тул хуралдааныг хойшлуулах” тухай хүсэлтийг эмнэлгийн магадалгааны хамт ирүүлсэн.
 
Шүүх бүрэлдэхүүн түүний хүсэлтийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийг оролцуулна. Шүүгдэгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно.” гэж заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, харин хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаантай гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй гэж үзэн шүүгдэгч З.Энхболдыг дараагийн шүүх хуралдаанд албадан ирүүлэхээр шийдвэрлэв.
 
Шүүх хуралдааныг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 13:30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, товыг тогтоов.
 
Тойм бичсэн: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн

Шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгчийг албадан ирүүлэхээр шийдвэрлэв  
Үзсэн: 736 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй