Шууд Chart

Олон улсын хавдрын хяналтын байгууллагатай хамтран ажиллах талаар санал солилцлоо

2024-03-13 13:30:54

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тэргүүтэй Хавдар судлалын үндэсний төв, төрийн бус байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр талууд хорт хавдрыг эрт илрүүлэх чиглэлээр Олон улсын хавдрын хяналтын байгууллагатай хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Монголын Хавдар судлаач эмч нарын нийгэмлэгийн санаачилгаар Хавдар судлалын үндэсний төв болон төрийн бус байгууллагууд хамтран Олон улсын хавдрын хяналтын байгууллагын харьяа “City Cancer Challenge” сангийн 2024 оны хөтөлбөрт Улаанбаатар хотыг хамруулах хүсэлтээ байгааг илэрхийлэв.

Уг хөтөлбөр нь хавдрын тусламж, үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй хүргэх зорилготой.

Хөтөлбөрт хамрагдсанаар нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургаж мэргэшүүлэх, иргэдийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хавдрыг эрт үед нь эмчлэх боломж бүрдэх юм.

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг нийслэлийн зүгээс бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.


Олон улсын хавдрын хяналтын байгууллагатай хамтран ажиллах талаар санал солилцлоо  
Үзсэн: 495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй