Шууд Chart

Найз нөхдийн холбоотой 29-55 насны 10 иргэн нэг дор угаартаж нас баржээ

2024-03-23 10:15:43

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт 2024 оны гуравдугаар сарын 23-ны 03:17 цагт тус дүүргийн зургаадугаар хорооны нутагт дэвсгэрт нэгэн айлд “Олон хүн угаартсан байдалтай нас барсан байна” гэх харамсалтай дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Урьдчилсан байдлаар найз нөхдийн холбоотой 29-55 насны 10 иргэн нэг дор угаартсан шинжтэй нас барсан, яндангийн хаалт бүрэн хаасан, утаа мэдрэгчгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд ард иргэдэд угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, утаа мэдрэгч суурилуулж, түүний хэвийн үйл ажиллагааг тогтмол шалгах, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгаж, хаалтыг бүрэн хаахгүй байх, орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдолд зуухны хэсгээр утаа алдаж буй эсэхийг шалгаж байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна. 


Найз нөхдийн холбоотой 29-55 насны 10 иргэн нэг дор угаартаж нас баржээ   
Үзсэн: 1720 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
[127.0.0.xxx] 2024-03-23 11:50
Юу гэж хаалтаа хаахав дээ бүгд л галзуу солиотой байгаагүйл байлгүй шахмал түлшний хор

Бидэнтэй нэгдээрэй