Шууд Chart

Устай холбоотой зарим тоо баримт

2024-03-23 12:26:37

Дэлхий дээр 2.2 тэрбум хүний ундны усны асуудал хүнд хэвээр буюу шаардлага хангасан ундны усаар хангагдаагүй байна.

2050 оны түвшинд дэлхийн хүн ам 9.0 тэрбумд хүрэхэд энэхүү статистик улам нэмэгдэх хандлагатай байна.

Дэлхийн хүн амын хагас нь жилийн аль нэг улиралд усны гачигдалтай тулгарч байна. 

Өнгөрсөн 50 жилд үер, устай холбоотой гамшиг нийт байгалийн гамшигт үзэгдлүүдийн дотор давамгайлж байгаа бөгөөд гамшигт амь насаа алдсан хүний 70 хувийг устай холбоотой гамшиг эзэлдэг байна. 

Хүнд наад захын хэрэгцээгээ хангахад хоногт 100-200 литр ус хэрэгтэй бөгөөд энэ нь жилдээ нэг хүн 36.5–73.0 м3 ус хэрэглэх шаардлагатай гэсэн үг. Хэрвээ ХАА, эрчим хүч болон үйлдвэрийн усан хангамжийг оруулж тооцох юм бол нэг хүнд жилдээ 1000 шоо метр ус шаардлагатай болно.

Дэлхийн усны 97.5 хувь давстай болон бохирдож хэрэглэх боломжгүй байдаг бөгөөд үлдсэн 2.5 хувийг дийлэнх хувь буюу 70 хувь мөнх цас, мөстөлд агуулагдаж үлдсэн 0.01 хувийг хүн төрөлхтөн хэрэглэх боломжтой буюу дэлхийн гол мөрөн, нуур, усан сангуудаас бүрдэж байдаг.

Дэлхийн бүх гол мөрний 3/5-ийг хоёр болон түүнээс олон улс орноор дамжин урсаж тэдгээрийн усны нөөцийг хуваалцаж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн 145 улс орны нутаг дэвсгэр 263 гол мөрний савд зэрэгцэн оршиж байна.

Дэлхийн олон улс орны усны хэрэглээ өөр улс орны нутаг дэвсгэрт бүрдсэн усны нөөцөөс ихээхэн хамааралтай оршин тогтнож байна. Тухайлбал, Энэтхэгийн усны нөөцийн 34 хувь, Пакистаны 76 хувь нь хөрш зэргэлдээ улс орноос эх үүсвэртэй байна.

Нил мөрний сав газрын усны нөөцийг 11 улс, орон хуваан хүртэж байна.

Дэлхийн цэвэр усны нөөцийн 60 хувь хил дамнан урсаж байгаа гол мөрөн бөгөөд дэлхийн 153 улс орны нутаг дэвсгэр доод тал нь 1-310 хүртэлх хил дамнасан голын сав газрыг багтааж байна. Түүнчлэн хил дамнасан газар доорх усны 468 уст давхарга тоологдож байна.

Дэлхийд дөнгөж 24 улс хооронд хил дамнасан усыг зохицуулах хамтын ажиллагааны гэрээ үйлчилж байна. 


Устай холбоотой зарим тоо баримт   
Үзсэн: 1307 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй