Шууд Chart

Эх дэлхийн цагийг “Говийн 6 гайхамшиг” санаачилгын хүрээнд зохион байгуулж байна

2024-03-23 20:32:21

Энэ жил эх дэлхийн цагийг “Говийн 6 гайхамшиг” санаачилгын хүрээнд зохион байгуулж байна.

Говь нутгийн бэлгэ тэмдэг болсон амьтдын тухай танин мэдэхүйн мэдлэгийг иргэдэд хүргэхийг зорьж байгаагаа зохион байгуулагчид хэллээ.

Мөн булаг, шандны эхийг хамгаалах, ширгэсэн булгийг сэргээх ажлыг орон нутагт өрнүүлж байна.

Өнөөдрийн таниулах үйл ажиллагаанд оролцож байгаа иргэд хандивын аянд нэгдэх боломжтой юм.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчид иргэдийн оролцоог дэмжсэн худаг, ус хамгаалах ажлыг өрнүүлж байна гэж Сангийн захирал н.Батболд хэллээ.

Эх дэлхийн цагийн бэлгэдэл нь зөвхөн нэг удаадаа нийтээрээ гэрлээ унтраах төдийхнөөр хэмжигдэхгүй. Хүн болгоны оролцоотойгоор байгальд ээлтэй амьдарч, хөдөлмөрлөх утга уриа гэдгийг хойч үедээ таниулахад оршдог гэлээ.


Эх дэлхийн цагийг “Говийн 6 гайхамшиг” санаачилгын хүрээнд зохион байгуулж байна  
Үзсэн: 533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй