Шууд Chart

Хүйтэн асфальт бетон хучилтыг жилийн дөрвөн улиралд хийх боломжтой

2024-03-26 13:53:55

Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто замын салбарт чанартай зам-чансаатай засвар арчлалт зорилт дэвшүүлэн, замын засвар арчлалт, чанарт онцгой анхаарал хандуулж байгаа.

Өнөөдөр /2024.03.26/ Эрдэнэсант АЗЗА ТӨХК нь Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 217-284 км-т үүссэн нүхэн эвдрэлийг хүйтэн асфальтбетоноор засварлалаа.

Хүйтэн асфальт бетон хучилтын давуу тал нь жилийн дөрвөн улиралд буюу цас, бороо, чийг өндөртэй ямар ч нөхцөлд дэвсэх боломжтой.

Манай орны эрс тэс байгаль цаг уурын нөхцөлд илүү тэсвэртэй технологи юм.

Халуун асфальттай харьцуулахад индүүний явалтын тоо цөөн, нягтруулсны дараа буюу богино хугацаанд засварыг хийж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх боломжтой байдаг тул цаг хугацаа хэмнэсэн шийдэл юм.

Ингэснээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, нүхэн эвдрэлийг даамжрахаас өмнө илэрсэн даруйд засварлах боломжтой.

Олон улс, улсын чанартай авто зам хариуцагч байгууллагууд нүхэн эвдрэлийг засварлах явцад халуун асфальтбетон хольцыг хол зайд тээвэрлэх нь хүндрэлтэй байдаг.

Мөн асфальтбетон заводыг халаах, материал бэлтгэх, үйл ажиллагааг жигдрүүлэхэд хугацаа шаардагддаг бол хүйтэн асфалтбетон хольц ашиглан замын засвар арчлалтын ажлыг богино хугацаа алдалгүй чанартай гүйцэтгэх боломжтой юм.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ

 


Хүйтэн асфальт бетон хучилтыг жилийн дөрвөн улиралд хийх боломжтой  
Үзсэн: 682 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-04-25 15:09
Хэд вэ

Бидэнтэй нэгдээрэй