Шууд Chart

“Парис-2024” олимпын наадмын албан ёсны постер гарчээ

2024-04-09 14:16:21

Хүн төрөлхтний эв нэгдлийн баяр, шилдэг тамирчдын спортын гайхамшгийг илэрхийлэх талбар Парисын олимп хөшгөө нээхэд 108 хоног үлджээ. 

Олимпын үнэт зүйлс гүн шингэсэн энэ удаагийн наадмын албан ёсны зурагт хуудас вектор дүрсээр, 5 метр өндөр, 4 метр өргөн хэмжээтэйгээр Парисын “Орсе” музейд олон нийтэд дэлгэгдлээ.

Зурагт хуудсыг Францын уран зураач, “Hermes” брэндийн бүтээлүүдээрээ олонд танигдсан Уго Гаттони бүтээсэн бөгөөд тэрбээр ямар өнгө төрх дүрслэхээ 6 сарын турш сэтгэж, бодитоор 2000 гаруй цаг зарцуулан урласан байна.

Өмнөх наадмуудын постерууд нь олимп болон паралимпын хоёр тусдаа бүтээлүүд танилцуулагдаж байсан бол энэ удаагийнх олимпизм дахь тэгш эрх, хамтдаа хэмээх үзэл баримтлалыг нэг том бүтээлээр илтгэсэн нь онцлог юм.

Түүнчлэн Эйфелийн цамхаг, Ялалтын хаалга (Arch de Triomphe) зэрэг Парис хотын түүхэн алдарт уран барилгуудын дүрсийг шингээсэн төдийгүй Парисын олимпын 32 спортын төрлийг ч мөн олж харах боломжтой гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.


“Парис-2024” олимпын наадмын албан ёсны постер гарчээ   
Үзсэн: 500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй