Шууд Chart

Үндэсний аудитын газар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн Мөрийн хөтөлбөрүүдийг буцаажээ

2024-04-10 14:09:03

Үндэсний аудитын газар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн Мөрийн хөтөлбөрүүдийг буцаажээ.

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нам, эвсэл нь ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэхээр заасан.

Энэ дагуу улс төрийн 27 нам, 2 эвсэл Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хуульд заасан хугацаанд нь Үндэсний адуитын газарт хүлээлгэн өгсөн юм. Тус байгууллага урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулж, эдийн засгийн тооцоолол дахин хийлгэхээр нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг бүгдийг нь өчигдөр буцаажээ.

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Загджавын яриаг сонсгоё.

Харин бие даан нэр дэвшигчдийн хувьд ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргэх юм.


Үндэсний аудитын газар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн Мөрийн хөтөлбөрүүдийг буцаажээ  
Үзсэн: 403 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй