Шууд Chart

Өнгөрсөн 7 хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ

2024-04-22 11:06:58

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 43 суманд гамшиг, аюулт үзэгдэл, ослын нийт 106 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.

Үүний 87 нь гал түймэр, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 3 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 4 хүн нас барж, нэг хүүхэд бэртэж, гэмтжээ гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Өнгөрсөн 7 хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ  
Үзсэн: 304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй