Шууд Chart

Ихэнх нутгаар сэрүүсэж, цасан болон шороон шуургатай байна

2024-04-22 12:26:45

Энэ долоо хоногт нийт нутгаар цас, бороо, салхи шуургатай хүйтэн, зэврүүн өдрүүд үргэлжилнэ. 

Тухайлбал, маргааш буюу дөрөвдүгээр сарын 23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.

Мөн цасан болон шороон шуургатай байна. Цаашлаад дөрөвдүгээр сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, дөрөвдүгээр сарын 25-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, дөрөвдүгээр сарын 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар энэ байдал үргэлжилнэ.

Салхи 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар, 25-нд говь, талын нутгаар, 26-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Ихэнх нутгаар сэрүүсэж, цасан болон шороон шуургатай байна  
Үзсэн: 288 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй