
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээж, 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс үйлчилгээг эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Тухайн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас ажлын өдөр 6, амралтын өдөр 5 тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд үзүүлнэ гэж Нийтийн тээврийн газраас мэдээллээ.
Иймд иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчино уу.
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ | ||
Үзсэн: 608 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.