Шууд Chart

Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэ

2024-04-23 09:10:26

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 ам.доллар болгохын зэрэгцээ хүүхдүүдийг нь гаднын улсад төлбөргүй сургах боломжийг бүрдүүлнэ. Энэ хүрээнд эхний ээлжид 100 хүүхдийг Герман улсад сургана гэдгийг онцолсон.

Үүний бэлтгэл ажил болгож Герман Улсын Тюрингэн мужийн FAV service GMBH, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Цэсэн боловсролыг дэмжих сан” ТББ хамтран ажиллах гурван талт санамж бичгийг өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар байгуулсан.

Санамж бичгийн хүрээнд эхний ээлжид хот, нийтийн аж ахуйн чиглэлээр 100 хүүхдийг Герман Улсад суралцуулах хэлцэл хийсэн юм. Шалгуур хангасан хүүхдүүд эх орондоо хэлний бэлтгэлд суралцах бөгөөд хэлний бэлтгэлийн сургалтын зардлыг нийслэлийн төсвөөс шийдвэрлэнэ. Төгсөгчид герман хэлний DSD шалгалтын B2 түвшинд тэнцсэн тохиолдолд тус улсад суралцах юм.

Хүүхдүүд хүнсний технологич, системийн интеграцийн мэдээллийн технологи, бетон ба төмөр бетон, токарьчин, цэцэрлэгжүүлэлт, метро, нийтийн тээврийн инженер засварчин, дулааны слесарь, агуулах логистик, гүний байгууламж зэрэг мэргэжлээр суралцана. Герман Улсад суралцах хугацаандаа мэргэжлээрээ цалинтай дадлага хийж, сард 1000 еврогийн тэтгэлгээр ажиллах боломжтой гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэ  
Үзсэн: 637 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй